Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

"НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО" уриан дор зохион байгуулагдаж буй #Жендэрт_суурилсан_хүчирхийлэлтэй_тэмцэх_16_хоногийн_аянд #Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэгдэж байна.

Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.

2022 онд Дэлхий даяараа “Нандин бүхнээ хамгаалъя – Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.