Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа.
Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсний дагуу өдөр тутмын Зууны мэдээ сонин, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын www.ub-procurement.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн.
“Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-тэй дараах цахим хуудсаар болон QR кодыг уншуулж орж танилцана уу.
Үүнд:
1.Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn
2. QR код уншигч ашиглан www.ub-procurement.mn цахим хуудаст хандаарай.
НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР