Сургалт зохион байгуулав.
Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад “Худалдан авах ажиллагааны хуулийн тухай” сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллага-22, ОНӨААТҮГ-4, ОНӨТҮГ-5 нийт 31 байгууллагын 115 албан хаагч хамрагдаж худалдан авах ажиллагааны удирдлага, аргачлал, үнэлгээний хорооны зохион байгуулалт, тендерийн баримт бичиг боловсруулах, цахим систем ашиглалт, авлигын эсрэг хуулийн тухай мэдлэг олгож, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР