Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх дэд ажлын хэсгийн ажилтай НЗДТГ-ын ажлын хэсгийн гишүүд танилцлаа.

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дүгээр зүйл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 5 дугаар зүйлд заасан зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг хөгжүүлэх, дотоод удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах замаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/500 дугаар захирамж гарсан билээ.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 2023 онд чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг 2023 оны 6 дугаар сард багтаан  нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тус газрын үйл ажиллагаанд стандартыг нэвтрүүлэх дэд ажлын хэсэг байгуулагдаж, хамрах хүрээг тодорхойлж, ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, зөвлөхөөр Б.Анхзаяа ажиллаж байгаа билээ.

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийн гишүүд болох мэргэжилтэн Б.Баттулга, О.Мандах нар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус газарт ажиллан  арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өглөө.

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр байнгын сайжруулалтын ухамсар буюу байгууллагын соёлыг хөгжүүлж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшилж, гүйцэтгэлийн удирдлага сайжрах үр нөлөөтэй юм.

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР