“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

✅Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх” танхимын нэг өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгууллаа.

✅Сургагч багшаар Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Дотоодын зөвлөх Д.Номингэрэл, мэргэжилтэн Д.Гантулга нар ажиллалаа.

✅Сургалтад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албаны нийт албан хаагчид, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвийн 5, Хүнс хангамжийн төв ОНӨААТҮГ-ын 3, Зорчигч тээврийн нэгтгэлийн 1, нийт 88 албан хаагч хамрагдаж, худалдан авах ажиллагааг шинэчилсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

May be an image of 3 people, people studying, table and newsroom