ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА) СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх” танхимын нэг өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгууллаа.

Сургагч багшаар Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Ахлах шинжээч Л.Амгалан ажиллалаа.

Сургалтад Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 5, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 8, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлагийн 54, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 10, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 3, Геодиз усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 3, НОСК ХК-ны 1 албан хаагч, нийт 84 албан хаагч хамрагдаж, худалдан авах ажиллагааг шинэчилсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн зохион байгуулах талаар мэдлэгийг олгосон сургалт боллоо.

May be an image of 10 people and people studying