ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ
Жендэрийн үүргийн тухай хэвшмэл үзэл нь ямар ч нийгэмд оршин байдаг ба үүнээс шалтгаалан жендэрийн тэгш эрх алдагдаж байдаг. Иймд хүйс болон жендэрийн тухай бодит баримт ба үзэл бодлын хоорондын ялгааг сайтар таньж, ямарваа нэгэн мэдээлэлд итгэхээсээ өмнө хянаж магадалж сурах нь маш чухал. ☑️☑️☑️
Өсвөр насны хүүхдүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоотой нийгмийг бий болгохын төлөө та бүхнийг харилцан хүндэтгэе аянд нэгдэхийг уриалж байна.
#Харилцан_Хүндэтгэе
ХАРИЛЦАН
ХҮНДЭТГЭЖ
ТЭГШ ОРОЛЦООГ
ХАНГАЯ…