ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тус хуулийн шинэчилсэн найруулга болон хуулийг дагалдан гарсан дүрэм журмуудын талаар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын албан хаагчдад 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургагч багшаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга С.Оюунцэцэг, Дотоод аудитор И.Баасанжав нар ажиллалаа.