ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ НЭГДСЭН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ НЭГДСЭН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын нэгдсэн уулзалт сургалт 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, аймаг, нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны газар, албадын 200 гаруй албан хаагчид оролцлоо. Уг нэгдсэн уулзалт, сургалтыг Монгол улсын Шадар сайд Т.Доржханд нээж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Хурдтай хөгжлийн төлөө зориг” эвслийн Засгийн газраас авч хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны цаашдын чиг хандлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар албан хаагчдад танилцууллаа.
Мөн Сангийн яамны Хууль эрх зүйн, газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сугармаа “Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Г. Мөнх-Очир “Мэдэгдэл тайлбар”, “Ашиг сонирхлын зөрчил, мэдэгдэл, тайлбар гаргахад анхаарах асуудал”, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Золжаргал “Авлигын гэмт хэрэг”, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Э.Мөнхгэрэл “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудлууд”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын мэргэжилтэн, Улсын байцаагч О.Мөнхбат “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль дахь өрсөлдөөний талаарх зохицуулалт хуулийн хэрэгжилтийн талаар“ сэдвээр тус сургалт хийлээ.