Фото мэдээ: Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэлээ

Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аян амжилттай үргэлжилж байна. Тус аянд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нэгдэж, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Харин өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус салбарт 11 мянга гаруй соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ажилладаг бөгөөд үзэсгэлэнд 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож байна.

Фото мэдээ: “Улаанбаатарт тавтай морил”

Жилд дунджаар 20 мянга орчим залуус орон нутгаас оюутан болж нийслэлд ирдэг. Сурагчийн ширээнээс оюутны амьдралд шилжиж буй залууст мэдэхгүй, ойлгохгүй олон зүйл бий. Тиймээс шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

Фото мэдээ: “Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Фото мэдээ: “Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцсон юм.