Сургалт зохион байгуулав.

Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад “Худалдан авах ажиллагааны хуулийн тухай” сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа.

Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 17 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?” зурагт хуудсыг та бүхэнд хүргэж байна.

Тохижилтын ажил

Иргэдийн амарч, зугаалах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын дагуух гудамжуудын дунд ногоон байгууламж, тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, явган хүний зам бүхий тохижилт хийж дууслаа.

Тохижилтын ажил

Улсын драмын эрдмийн театраас Баянгол зочид буудлын автобусны буудал орох зам дахь явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж, явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна

Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав. Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна.

“Улаанбаатар марафон”-д нэгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/546 дугаар захирамжаар "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж байна. "УЛААНБААТАР МАРАФОН"-д идэвхтэй оролцохыг уриалж байна.

“САЙН ҮЙЛСИЙН АЯН”

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аянд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэгдэж нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн алслагдсан 18 дугаар хороотой хамтран зохион байгуулсан. Тус аяны хүрээнд асран хамгаалах үр хүүхэдгүй ганцаараа амьдардаг өндөр настан болон өрх толгойлсон эцгийн судалгааг гаргуулан 4 өрхийг сонгож байгууллагын албан хаагчдаас “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-д цугларсан хандиваар 4 багц 15 нэр төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний барааг хүргүүлсэн.

КОНЦЕСС ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "Концесс" гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг хэлнэ гэж зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл “Төр хувийн хэвшлийн түншлэл” нь төрийн үйлчилгээ тэр дундаа дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, өмчийг хувийн хэвшлийн нөөц ба туршлагад тулгуурлан ашиглах зорилготой төрийн байгуулага болон хувийн хэвшлийн хооронд байгуулсан эрхзүйн албан ёсны харилцаанд тулгуурласан ойлголт юм. Концессыг дараах 7 төрлөөр хэрэгжүүлдэг бөгөөд концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгаж өгсөн байдаг. Үүнд: "Барих-ашиглах-шилжүүлэх"–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-өмчлөх-ашиглах"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх; "Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх" – концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Барих-түрээслэх-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах"- концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; "Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109,167, 2020 оны 93 дугаар тогтоолоор “Нийслэлийн концессын зүйлийн жагсаалт”-д туссан нийт 32 төсөл, арга хэмжээ байна. Онцгой эрх (концесс) олгох гэрээ байгуулан хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна. Тус жагсаалтад туссан онцгой эрх олгох гэрээ байгуулагдсан 3 төсөл: ➢ Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл; ➢ СХД-ийн 24 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих төсөл; ➢ “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол төсөл.