ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ

Жендэрийн үүргийн тухай хэвшмэл үзэл нь ямар ч нийгэмд оршин байдаг ба үүнээс шалтгаалан жендэрийн тэгш эрх алдагдаж байдаг. Иймд хүйс болон жендэрийн тухай бодит баримт ба үзэл бодлын хоорондын ялгааг сайтар таньж, ямарваа нэгэн мэдээлэлд итгэхээсээ өмнө хянаж магадалж сурах нь маш чухал. ☑️☑️☑️ Өсвөр насны хүүхдүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоотой нийгмийг бий болгохын төлөө та бүхнийг харилцан хүндэтгэе аянд нэгдэхийг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД НЭГДЛЭЭ.

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД НЭГДЛЭЭ. Монгол Улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд тус газрын албан хаагчид нэгдэж байна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. ✅Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх” танхимын нэг өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгууллаа. ✅Сургагч багшаар Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Ахлах шинжээч Л.Амгалан ажиллалаа. ✅Сургалтад Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 5, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 8, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлагийн 54, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 10, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 3, Геодиз усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 3, НОСК ХК-ны 1 албан хаагч, нийт 84 албан хаагч хамрагдаж, худалдан авах ажиллагааг шинэчилсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн зохион байгуулах талаар мэдлэгийг олгосон сургалт боллоо.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх” танхимын нэг өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгууллаа. Сургагч багшаар Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Ахлах шинжээч Л.Амгалан ажиллалаа. Сургалтад Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 5, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 8, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлагийн 54, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 10, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 3, Геодиз усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 3, НОСК ХК-ны 1 албан хаагч, нийт 84 албан хаагч хамрагдаж, худалдан авах ажиллагааг шинэчилсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн зохион байгуулах талаар мэдлэгийг олгосон сургалт боллоо.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ТЕСТҮҮД

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ШАЛГАЛТЫН АСУУЛТУУД ИЛ БОЛЛОО Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн билээ. Дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журамд зохицуулсанаар энэ чиглэлээр мэргэшиж, мэдээлэл авахыг хүссэн хүн бүр цахим сургалтын системээр дамжуулан үнэ төлбөргүйгээр бие даан суралцаж, өөрөө хүссэн үедээ шалгалт өгөх боломж бүрдсэн бөгөөд мэргэшсэн ажилтны сургалт, гэрчилгээ олгох шалгалтын агуулгыг ил болголоо. Хэрэв та шалгалтын агуулгатай танилцахыг хүсвэл доорх холбоосоор хандаарай.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. ✅Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх” танхимын нэг өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгууллаа. ✅Сургагч багшаар Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн Дотоодын зөвлөх Д.Номингэрэл, мэргэжилтэн Д.Гантулга нар ажиллалаа. ✅Сургалтад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албаны нийт албан хаагчид, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвийн 5, Хүнс хангамжийн төв ОНӨААТҮГ-ын 3, Зорчигч тээврийн нэгтгэлийн 1, нийт 88 албан хаагч хамрагдаж, худалдан авах ажиллагааг шинэчилсэн хууль тогтоомжийн дагуу хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

Сургалт зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулах сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус газрын 22 албан хаагчид Дотоод аудитор И.Баасанжав, Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн Мэргэжилтэн С.Болдбаатар нар удирдан, зохион байгуулав

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буй тул орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотод орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 177,540 байна. Тэр дундаа зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгааг албаныхан онцолж байв.