“ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨРТЭЙ ЭСЭХ ТОДОРХОЙЛОЛТ”-ЫГ 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НООС 20-НЫ ХООРОНД 156 ЛАВЛАГААГ ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ЦАХИМААР АВААД БАЙНА.

Цахим худалдан авах ажиллагааны систем болон төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд цахимаар авах боломжтой боллоо. Тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь уг тодорхойлолтыг цаасаар очиж авах шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ийн эрхээрээ төлбөрөө төлж цахимаар авах боломжтой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг цахимаар авдаг болсон нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах боломжийг бий болгох гэсэн арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил юм. “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд 156 лавлагааг тендерт оролцогчид цахимаар аваад байна. Тус тодорхойлолтыг авах заавартай дараах линкээр танилцана уу.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяны “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе”

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдаас “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяны “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” урианд нэгдэн аяны зорилго болон уриаг олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгууллаа.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНЫГ 03 ДУГААР САРЫН 01-ЭЭС ЭХЛҮҮЛЭХЭЭР ЗАРЛАЛАА.

Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж буйг зарласан хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.  Тус аяны хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалтыг 2022 оны 03-р сарын 07-ны өдөр нийт албан хаагчдадаа зохион байгуулан ажиллалаа.    Тус аяны зорилго нь:  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх  арга замыг  нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.

Ж.Гантулга: Мэргэжлийн байгууллагуудын судалгаа, иргэдийн саналд үндэслэн цагийн зохицуулалт хийсэн

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Түүнчлэн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулгыг явуулахад санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт хийснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэлээ.

74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас авах зааварчилгааг танилцуулж байна.

Бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн таван байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан тогтолцоог халж, 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар авахаар боллоо.

74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсонтой холбоотой иргэдийн асуултад хариулт өглөө.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээж өгсөн энэ зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг шууд дамжуулалтаар иргэдэд хүргэлээ.

Сургалтад хамрагдсан иргэд аливаа төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2020 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг QR код хөрвүүлэгч ашиглан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байгаа.

Худалдан авалт, хөрөнгө оруулалтын сургалтад нийслэлийн албан хаагчдыг хамрууллаа

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалтад хамруулж байна. Тус уулзалт, сургалтыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж буй юм.

Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна.

Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.