Санхүүжих эх үүсвэр

Улсын төсөв

Салбар

Барилга байгууламж

Баримт бичиг хүлээн авах огноо

2022-03-30 09:00

Төсөвт өртөг

1,000,000,000₮

Байршил

Улаанбаатар хотУлаанбаатар хот

Нээлт хийх огноо

2022-03-30 09:40


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022-02-25

Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгүүдийн шүдний кабинет, тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: БШУЯ/202212082/01/01

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгүүдийн шүдний кабинет, тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага:
Хүлээн авагч банк:
Дансны дугаар:
Гүйлгээний утга: НХААГ-22/1265 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:1.Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх. Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд:
- Байгууллагын дансны үлдэгдэл (Харилцагч банкны)
- Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ.
- Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд;
2.Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:-
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх.
• Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар,
• Улсын комисс хүлээж авсан актын хуулбар,
• Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.
Ижил төстэй ажилд Тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
- ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл болон түүнээс дээш
- ЗТ-11.3. Барилга байгууламжийн засварын ажлын төсөв болон түүнээс дээш.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
- БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил
- БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш,
- БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш,
- БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш,
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгогддог:
2.3.1 Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх (импортлох, экспортлох, худалдах) тусгай зөвшөөрөл.


         Тендерийн хамт ₮20,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2022 оны 3-р сарын 30 ний өдрийн 9 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 3-р сарын 30-ний өдрийн, 9 цаг 40 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757810

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/24 дүгээр захирамжаар эрх шилжин ирсэн.
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022.01.21-ний өдрийн А/06 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан.
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022.01.31-ний өдрийн А/12 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон.
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2022.01.31-ний өдрийн А/13 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон.
  • Тендерийг 2022.02.25-ны өдөр зарлаж, 2022.03.30-ны өдөр нээнэ.
  • Тендерийн нээлтийг 2022.03.30-ны өдөр нээхэд 1 оролцогч тендер ирүүлсэн.
  • Гэрээ байгуулах эрх олгосон.
  • Гэрээ байгуулах зөвлөмжийг 2022.04.26-ны өдөр НХОГ-т хүргүүлсэн.
  • Гэрээ хийгдсэн.
Тендерт оролцогчийн нэр Үнийн санал Тендерийн баталгаа Тендерийн баталгааны хугацаа
Голден Мед ХХК - 133654684643-78444 1,788,334,822₮ 20,000,000₮ 22/05/27
Тендерт оролцогчийн нэр Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
1,788,334,822₮ шалгарсан

хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалт

Гэрээний дугаар БШУЯ/202212082
Байгууллагын нэр
Үнийн санал 1,788,334,822₮
Мэдэгдэл хүргүүлсэн огноо 2022-04-29 00:00
Гэрээний хугацаа 2022-04-21 - 2023-08-31