Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Барилга байгууламж

Баримт бичиг хүлээн авах огноо

2022-09-19 10:00

Төсөвт өртөг

9,723,400,000₮

Байршил

Улаанбаатар хотУлаанбаатар хот

Нээлт хийх огноо

2022-09-19 10:30


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022-08-19

Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн барилга, 640 суудал (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202212112

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн барилга, 640 суудал (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо)
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага: -
Хүлээн авагч банк: -
Дансны дугаар: -
Гүйлгээний утга: НХААГ/202212112 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:-
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл,
ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор ус халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл,
ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35 кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл,
ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл,
ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв (тухайн ажлын төрлийн хүрээнд),
ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл болон түүнээс дээш.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
БА-7.1, БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4


         Тендерийн хамт 97500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2022 оны 9-р сарын 19 ний өдрийн 10 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 9-р сарын 19-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: Эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757810
www.tender.gov.mn, www.ub-procurement.mn
  • НЗД-ын захирамжаар эрх шилжин ирсэн.
  • Үнэлгээний хороо байгуулагдсан.
  • Зураг, төсөв ажлын даалгаварыг Хууль, эрх зүйн хэлтсээс хүлээн авсан.
  • Тендерийг зарласан.
  • Нээлт хийсэн. 2 оролцогч үнийн санал ирүүлсэн.
  • Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэн.
  • Сангийн Яаманд гомдол гарсан.
  • Дахин үнэлгээ хийж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлсэн.
  • 2022.08.01-ний өдрөөс ээлжийн амралт эдлэх болсон тул нарийн бичиг солигдсон.
  • газрын даргын А/111 дүгээр тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
  • газрын даргын А/107 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
  • газрын даргын А/120 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
  • Тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан.
  • Тендерийг нээхэд 1 оролцогч материал ирүүлсэн.
  • Хөшиг Уул ХХК-тай 9,705,320,528 төгрөгийн гэрээ байгуулах эрх олгосон.
  • НХОГ-т 3/1871 дугаартай албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн.
  • НЗДТГ-т НХААГ/202212112 дугаартай гэрээ байгуулагдсан.
Тендерт оролцогчийн нэр Үнийн санал Тендерийн баталгаа Тендерийн баталгааны хугацаа
Грэйт майнинг 9,440,250,064₮ 97,500,000₮ 22/05/25
Мета менежмент ХХК 9,720,865,488₮ 97,500,000₮ 22/05/25
Хөшиг-Уул 9,705,320,528₮ 48,617,000₮ 22/12/13
Тендерт оролцогчийн нэр Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
9,440,250,064₮ шалгараагүй

Шаардлага хангаагүй.

9,705,320,528₮ шалгарсан

шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн.

Гэрээний дугаар НХААГ/202212112
Байгууллагын нэр
Үнийн санал 9,705,320,528₮
Мэдэгдэл хүргүүлсэн огноо 2022-09-29 00:00
Гэрээний хугацаа 2022-10-17 - 2023-09-30