You are currently viewing Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2022 онд эхлүүлсэн.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал Куалити” ХХК баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг баталгаажуулалтын гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардан авлаа.
Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, ажил, үүрэг илүү тодорхой болох, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлснээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдэхэд ач холбогдолтой.

Leave a Reply