You are currently viewing Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон олон нийтийн цэвэрлэгээнд оролцов.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон олон нийтийн цэвэрлэгээнд оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/354 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/320 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор их цэвэрлэгээний ажлын удирдамжид заасан хуваарийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 16 албан хаагч 03 дугаар сарын 28-ны өдөр ” Энхтайваны гүүрний баруун тохой болон Нарны замын хойд тал Моннистой тал ” хүртэл 400 м2 зам талбай, явган хүний зам талбай, явган хүний замын дэргэдэх түүвэр хог хаягдлыг цэвэрлэж, 7 шуудай хогийг хог ачих цэгт байршуулав.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан
ахлах мэргэжилтэн Ө.Оюунчимэг
716 тоот өрөө, Утас: 75757807

Leave a Reply