Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалан нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих, арчлан ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилтын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Баянгол Цэцэрлэгт Хүрээлэн” НӨҮГ-ийн тус газрын нэрэмжит төгөлд 30 ширхэг хайлаас модны суулгац тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модонд усалгаа хийж, арчилгаа тордлогын ажил зохион байгууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар