You are currently viewing Залуучууд яагаад тамхинаас татгалзах ёстой гэж…

Залуучууд яагаад тамхинаас татгалзах ёстой гэж…

Сүүлийн үед хорт зуршил, тэр дундаа эрүүл мэнд, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг хортой бодис болох архи, тамхинаас татгалзахыг уриалах нь олширсон. Монгол Улсын Ерөнхийлөгч архитай тэмцэх уриалга гаргасан бол Монголын залуучууд бас нэгэн уриалга гаргаж байна.

Тэд уриалгаа мессенжэрээр түгээсэн бөгөөд уриалгадаа “Монголын залуучууд АРХИ, ТАМХИ- ны эсрэг дайн зарлаж байна. ЛХАГВА гараг ТАМХИГҮЙ өдөр, БААСАН гараг АРХИГҮЙ өдөр. Дэмжиж байгаа бол энэхүү уриалгыг цааш нь дамжуулна уу. Би ч бас залуу хүн дэмжиж байна” хэмээсэн байв. Энэхүү уриалгыг залуу хүн бүр дэмжих нь чухал гэж сэтгүүлч миний бие хувьдаа үзэж байна. Харин бусад залуусын хувьд “Залуучууд яагаад тамхинаас татгалзах ёстой гэж…” гэсэн бодол төрж буй байх. Тэгвэл ………… аас гаргасан мэдээллүүдээс хүргэе.

Ер нь тамхи татах нь олон сөрөг үр дагавартай юм. Тухайлбал, эрүүл мэнд, эдийн засаг гээд л учирч болох бүхий л эрсдэлийг дагуулна. Мөн хэдэн арван жил тамхи татаж, донтоогүй байгаа дээрээ тамхинаас гарах нь дээр. Өөрөөр хэлбэл, тамхи гээч хорт могойд залгиулаагүй байгаа дээрээ хурдан зугтах нь дээр гэсэн үг шүү дээ. Ингээд олон зүйл нуршилгүй тамхи татдаг хүмүүс буюу хорт зуршлын талаар бичье.

Залуучууд яагаад тамхинаас татгалзах ёстой гэж…

Хорт зуршил
Хорт зуршил гэдэг нь архи тамхи, мансууруулах бодис түүнийг хэрэглээд заншсан дасал болсон байдлыг хэлнэ. Өнөөдөр дэлхий нийтээр халдварт өвчинтэй бус халдварын бус өвчинтэй тэмцэж байна. Тухайлбал, зүрх судас, бөөрний өвчлөл, таргалалт, чихрийн шижин гэх мэт. Эдгээр өвчний шалтгааныг нь хүний буруу дадал хэвшил буюу хорт зуршилд автаж, архи тамхины хэрэглээ их байх, зохисгүй хооллох, хөдөлгөөний хомсдолтой байгаатай холбон үзэж байна. Үүнээс үүдэн хорт хавдраар өвчилж, насаараа зовох эсвэл үхэл таныг хүлээж байна гэдгийг санахад илүүдэхгүй.

6.5 секунд тутамд нэг хүн нас барж байна

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 6.5 секунд тутамд нэг хүн буюу жилд таван сая хүн нас барж байна. Хорт зуршилтай хүмүүс халдварын бус өвчнөөр өвдөх нь элбэг бөгөөд улмаар ажиллах чадваргүй болгодог нийгэмд халтай зуршил юм. Хорт зуршилд автсан хүн ганцаараа хохирдоггүй гэр бүл хамт олон, ойр орчны хүмүүс нь давхар хохирч байдаг. 2020 онд тамхинаас шалтгаалсан нас баралт, тахир дутуугийн голлох шалтгаан болж, жилд 10 саяас илүү хүн нас барах ба энэ нь ДОХ, сүрьеэ, эхийн эндэгдэл, зам тээврийн осол амиа хорлолт зэр гээс илүү олон хүнийг үхэлд хүргэнэ гэж ДЭМБ тооцоолсон бай даг. Манай оронд тамхидалт эл бэг байгаагаас хүн амын дунд халдварын бус өвчлөл өндөр байна. 2003 оны байдлаар Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын 47 хувь үүнээс эрэгтэйчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 21 хувь нь тамхи татаж байна.

Тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг

Тамхи гэдэг нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан, сэтгэцэд нөлөөлөх ургамал юм. Тамхийг гаргаж авахын тулд тамхины ургамлын навчийг хатаах шаардлагатай байдаг. Тамхины ургамлын навчийг хатаж дууссаны дараа түүний гашуун амт, эхүүн үнэрийг дарах, хэлбэрт оруулах, хүмүүст хэрэглэхэд хялбар дөхөм болгохын тулд маш олон төрлийн бодисыг нэмж хийдэг. Тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг. 43 төрлийн хорт бодис нь хүний бие махбодид хорт хавдар үүсгэдэг. Үйлчлэлээр нь дөрөв хуваадаг.

Үүнд:
1.Мансууруулан донтуулах
2.Хорт хавдар үүсгэх
3.Тэсэрч, дэлбэрэх
4.Шууд үхэлд хүргэх

Тамхинд таныг хордуулахаар хортон шавьж устгагчийг хийсэн байдаг

Тамхины бохь зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Толботуулсан газрынхаа эд эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанарын бодис юм.

Никотин:
 Хүчтэй мансууруулагч бөгөөд тамхины донтолтыг бий болгодог. Никотин нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгадаг. Арьсны дор байдаг судасны ханыг нарийсгаснаар үрчлээ үүсгэдэг байна. Никотин анхны та талтаас хойш долоон секундын дараа тархинд, 15-20 секундын дараа хөл, гарын мэдрэмжид нөлөөлнө. Зүрхний үйл ажиллагааг хүндрүүлнэ, холестерин хуримтлагдах хэмжээг ихэсгэж, судас нарийсах шалтгаан болдог.

Нүүрсхүчлийн дан исэл
: Ямар ч түлшийг шатаахад ялгарч гардаг үнэр, өнгөгүй хорт хий юм. Там хины утаанаас ялгардаг, цусан дахь хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулж, тархи, булчин, зөөлөн эдийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг.

Устөрөгчийн цианид: Дэлхийн II дайны үед хэрэглэж байсан хорт хий. Хүний биеийн уушгийг хамгаалж, цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг эсийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Үүний уршгаар уушгинд хорт бодис их хэмжээгээр хуримтлагддаг.

Аммония: Азот ба устөрөгчөөс тогтсон өнгөгүй хий. Үүнийг бордоо, тэсрэмтгий бодис, хуванцар хийхэд хэрэглэдэг. Хэсэг газрыг цочроодог үйлчилгээтэй.

Арсения: Тогтворгүй, мөнгөлөг цагаан өнгийн бодис. Уруулыг түл дэг, амьсгааг муухай үнэртэй болгон хувиргадаг.

Бензол: Чулуун нүүрсэнд агуулагддаг, шатамтгай шингэн. Өөх тос арилгах болон синтетик резин хийхэд хэрэглэдэг. Эсийн бодисын солилцоог дарангуйлах нөлөөтэй хор. Хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай.

Формальдегид: Үхсэн эд эс, эрхт нийг занданшуулах, хадгалахад хэрэглэнэ. Ходоод гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, хорт хавдар үүсгэдэг.

Устөрөгчийн сульфид: Туйлын хортой, өмхийрсөн өндөгний үнэр нь энэ бодис байгааг илтгэнэ. Түлэх, хорсгох үйлчилгээтэй, эд эсийг ноцтой гэмтээдэг.

Азотын давхар исэл: Агаар дахь азот ба шатаж байгаа тамхины температурын урвалын дүнд үүсдэг. Хорт хавдар үүсгэдэг, уушгины эд эсийг гэмтээдэг.

Түрпэнтин:
 Маш их хортой, ихэнх дээ бодисыг уусгах зориулалтаар хэрэглэдэг.

Метопирин: Гэрийн ноход, муурын бөөс устгах зориулалтаар хэрэглэгддэг.

Бутан:
 Маш амархан шатах аюултай, хийн асаагуурын гол хэрэглэгдэх үүн юм.

Метатулууд: Тугалга-Тархийг гэмтээдэг, бөөлжис цутгахад хүргэдэг, биеийн өсөлт хөгжилтийг зогсооно.

Кадми: Элэг, бөөр, тархийг маш их гэмтээдэг. Хүний биед удаан хугацаагаар хуримтлагддаг. Зай хураагуурт хэрэглэгддэг.

Радио идэвхт бодисууд:
 Хорт хавдар үүсгэх нэг шалтгаан болдог.

Хортон шавьж устгах хор: Тамхины ургамлыг ургуулахад ашигладаг. Амьсгалын замыг цочроох, харшил үүсгэх, амьсгалын төвийг дарангуйлдаг.

Тамхи тав бус тавин насыг чинь хороодог

“Тамхи таван нас, архи арван нас” гэж хүмүүс ярьдаг. Гэтэл тамхи гэгч бодис таны 50 насыг ч хороох, тэр ч байтугай шууд үхүүлэх чадалтай хор болохыг агууламжаас нь харсан байх. Ер нь тамхинд байдаг гол хордуулагч бодис бол никотин юм. Тархи ба төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Тамхи татаж эхлэхэд никотин нь уушгинаас цусаар дамжин долоон секундэд тархинд хүрдэг. Тамхийг татаж эхлэхэд тамхины утаа улаан хоолойгоор дамжин уушгинд очиж уушгинаас цусанд, цусаар дамжин бүх эрхтэн системд очдог байна. Ингэхдээ таны биеийн дараах эрхтэнүүдийг өвчлүүлдэг байна.

-Та анх тамхийг татахад огиулж толгой эргэж байснаа санаж байна уу. Одоо эргэдэг үү?

-Тамхи татах бүрт никотиныг тэсвэрлэх чадвар буурдаг тул дараагийн тамхи татахад энэ шинжийг мэдэрдэггүй. Учир нь никотин нь мэдрэх чанарыг бууруулсан байдаг. Удаан хугацаагаар тамхи татсан хүний мэдрэхүй муудсан байдаг. Никотин хүчээр идэвхжүүлэх, хор дуулах үйлчилгээтэй, хүний бие аль болох хурдан гадагшлуулахыг хичээдэг тул та өөрийн биеэ хайрлаж, түүнд туслан тамхинаас татгалзах нь зүйтэй. Тамхи татсанаар шүдэнд сөргөөр нөлөөлж, амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролт үүсдэг. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг. Түүнчлэн тамхичны амтлах, үнэрлэх, хараа, сонсгол, арьс, дайвар, амьсгалын замын эрхтэнүүдэд хүндээр нөлөөлж, мэдрэхүй нь тэр чигтээ буурсан байдаг.

Тамхийг удаан хугацаагаар татах тусам мэдрэхүйн эрхтэнүүд ажиллагаагүй болно. Гэхдээ тамхинаас гарвал таны амтлах мэдрэмж эргэн сэргэх болно. Тухайлбал, тамхичны үнэрлэх мэдрэхүй буурснаар хувцас, үсэндээ шингэсэн тамхины муухай үнэрийг мэдэрдэггүй, амнаас үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй байна. Мөн нүдний өвчинд тамхичид 40 хувь илүү өртдөг бөгөөд нүдний шар толбын бүтцийг эвдэн, улмаар торлогын төвийн хэсгийг муутгас наар нүдний эдгэршгүй өвчинд хүргэдэг байна. Нүд хорсох, нүд анив чих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэнэ. Чихний дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхичдад чихний үрэвсэлт өвчрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг. Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.

Арьсны цусан хан гамж алдагдсанаас үрчлээ үүсч, наснаасаа эрт өтөлдөг. Мөн үс ний өнгө нь алдагдаж, үс унан, улмаар халзарна. Тамхи татахад уушгины агаар сордог жижиг цулцангууд хөвсийж хагарснаас нүүрсхүчлийн хийг гадагшлуулах, хүчилтөрөгчийн хийг авах чадвар багасдаг. Түүнчлэн уушгины эрүүл чийрэг, хөвсгөр зөөлөн эдийг гэмтээдэг төдийгүй уушгины гаднаас орж ирсэн агаарыг цэвэрлэж, буцааж гаргах чадвар алдагддаг. Энэ маягаар уушги өмхөрч эхлэх ба уушгины зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Зөвхөн нэг удаагийн соролтоор гарах тамхины утаа нь уушгины хамгаалах эдийг гэмтээж, үүний улмаас тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин утаа орох боломжийг бүрдүүлдэг. Энэ байдал нь амьсгалын замыг боогдуулж, улмаар амьсгал давчдах өвчин үүсгэнэ.

Дэлхий дээр гурван үхэл тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс шалтгаалсан байдаг. Үүнээс гадна зүрх, судас, хоол боловсруулах систем гээд л хүний биеийг эхнээс идсээр тэр чигт нь амьд үхдэл болгон хувиргана. Мөн эрчүүдэд тохиолдох нэг асуу дал бол эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчлөн, уургийн бүтцийг нь алдагдуулан гэмтээдэг. Тиймээс тамхичид эр бэлгийн эсийн хэлбэр нь алдагдсан, тоо нь цөөрсөн, хөдөлгөөн нь багассан, бага хэмжээтэй үрийн шингэн ялгаруулна. Ингэснээр тамхичид яваандаа үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Түүнчлэн эр бэлэг эрхтний судсуудыг нарийсгаж, цусан хангамжийн дутагдалд хүргэж, улмаар бэлгийн сулралтай болгоно. Харин эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулах буюу огт ирэхгүй болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна цэвэрших процессийг хэдэн жилээр урагшлуулдаг. Тамхи татдаг эмэгтэйд жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг.

Тамхичин эхээс төрсөн хүүхдэд сурлагын болон зан үйлтэй холбоотой асуудал их байдаг. Тамхичин эхийн хүүхэд тамхи татдаггүй эхийн хүүхэдтэй харьцуулахад оюун ухааны хөгжил нь 50 хувь сул байдаг. Таны татсан нэг ширхэг тамхи амьдралаас тань 5.5 минут хороодог. Тиймээс хэрэв та тамхи татахгүй байхад хоёр цаг орчимын дараагаас цусан дахь никотины хэмжээ буурч, улмаар тэвчээртэй байж чадвал хоёр цаг тутамд буурсаар нэхэгдэх байдал үгүй болж, тамхи татах дур хүсэл төрөхгүй болдог.

Нэг ширхэг тамхи 15-20 мг никотин агуулна.
Нэг ширхэг тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгална.
50-60 мг никотин таныг үхэлд хүргэнэ.

Тамхи таныг идээд барахгүй эд хөрөнгийг тань сорж дуусгана

Тамхи ядуурал хоёр нь нийлээд хүчирхийллийн тойрог үүсгэдэг байна. Ихэнх орнуудад, тамхины хэрэглээ нь ядуучуудын дунд маш өндөр төвшинд байгаа юм. Ядуу гэр бүлүүд орлогынхоо ихэнхийг тамхинд зарцуулдаг тооцоо гарчээ. Тамхинд зарцуулагдаж буй мөнгө нь хүнс, орон байр, боловсрол, эрүүл мэнд зэрэгт хэрэглэгдэж байгаатай дүйцэхгүй байгаа мэт боловч анх татаж эхэлснээс хойш тамхинд зарцуулсан нийт мөнгөө тооцоход хэд дахин давдаг.

Мөн тамхи нь хэрэглэгчдээ болон тэдний гэр бүлийг өвчлөх эрсдэлд оруулж, хорт хавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөл зэрэг өвчнүүдийг үүсгэж улмаар зуурдаар нас нөгчих аюулд хүргэх, эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнд улам их хөрөнгө зарцуулснаар улмаар ядууралд хүрэхэд нөлөөлдөг. Хөгжиж буй орнуудад тамхи татаж байгаа хүмүүсийн ихэнх нь ядуучууд ба өрхийн орлогоосоо тамхинд зарцуулах боломжгүй байдаг хэдий ч никотины донтолт нь тэднийг мөнгөө бусад зайлшгүй хэрэгцээт зүйлдээ зарцуулахгүй тамхинд зарцуулахад өөрийн эрхгүй нөлөөлж байгаа юм. Та тамхинд зарцуулсан энэ мөнгөөр өөртөө болон гэр бүлдээ хэрэгцээтэй зүйл авсан бол юу авах байсан бол. Гэтэл өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндээ дэнчин тавьж, эрлэгийн үүдийг өөрөө нээх хэрэг байна уу.

Ядуурал ба тамхины тархалт:
-Дэлхий дээрх тамхи татагчдын 84 хувь нь хөгжиж байгаа орнуудад ногдож байна.
-Энэтхэгийн Чэннайд, 1997 онд хийсэн судалгаанаас үзэхэд, бичиг үсэггүй хүмүүсийн дунд тамхидалт их байна. -Их Британид хийсэн судалгаанд нийгэмд дээгүүр байр эзэлсэн хүмүүсийн эмэгтэйчүүдийнх нь 10, эрэгтэйчүүдийн 12 хувь нь тамхи татдаг ба, доогуур төвшний хүмүүсээс эмэгтэйчүүд 35, эрэгтэйчүүдийн 40 хувь нь тамхи татаж байна.

АДРА Монгол ОУБ судалгаанаас:
-Тамхи татдаг хүмүүсийн ихэнх хувь нь анх найз нөхдөө дуурайн сонирхолын журмаар тамхи татаж эхэлсэн байдаг. Хэрэв та тэдний нэг бол найз нөхдөө бус өөрийнхөө биеийг хайрлаж байна гэж бодоод татгалзаарай.
-Тамхичдын ихэнх хувь нь тамхинаас гарахыг хүсдэг. Гэвч гайтай хорт зуршилдаа автаад байвал зоригтойгоор үгүй гэж өөр төө хэлээрэй.
-Тамхи эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг мэдэрсэн. Ингэж мэдэрсэн л бол шууд тамхинаас гар. Тамхинд гүн гүнзгий нэвтэрсэн хүнд тамхинаас гарахад тэвчээр шаарддаг. Тамхийг хэдий чинээ удаан татаж, гүнзгий сорно төдий чинээ никотинд дасна. Тамхийг татахаа больж, тамхинаас гарахаар шийдээд байгаа бол тамхи татаагүй үед бие тань тавгүйрхээд байгаа бол энэ нь таны бие дэх никотины хэмжээ буурч байгаа хэрэг. Та ердөө л 5-7 минут тэвч. Таны цусан дахь никотины хэмжээ бага багаар буурсаар та тамхийг үгүйлэхээ больж, түүний хараанаас амархан чөлөөлөгдөх болно.

Та тамхийг хаяхаар шийдсэн бол

Нэг өдрийн дараа: Никотин, нүүрсхүчлийн хэмжээ багасч, цусны даралт буурна.
Долоо хоногийн дараа: Амьсгал сайжирч, үрэвсэл багасан, дасгал хийхэд хялбар болно.
Нэг сарын дараа: Уушгины ажиллагаа сайжирч, үрэвсэл багасна.
Нэг жилийн дараа: Хорт хавдар ба зүрх судасны өвчлөл буурна.

Тамхитай холбоотой бүхнээс татгалз

-Тамхи хайх
-Уурлах, уцаарлах
-Анхаарал төвлөрөхгүй байх
-Унтаж чадахгүй байх
-Хэт нойрмоглох
-Толгой өвдөх

Таныг тамхинаас гарахад дараахь зарчим баримталвал тус болно.

1.Зарлах: -Тамхинаас гарсан гэж өөртөө байнга хэлэх
2.Зайлсхийх: -10 минут хүлээ. Шунан хүсэх байдал эхний 3-5 минут л үргэлжилнэ
3.Зөв амьсгалах: -2-3 удаа гүн амьсгалахад л та тайвширна
4.Зөвхөн: -Шингэн буцалсан ус бага багаар шимж уу
5.Завгүй байх: -Өөр зүйл хийх, алхах, бохь зажлах, шүршүүрт ор
6.Залбирах: Дотоод сэтгэлээсээ тусламж хүс Ингээд л тавхан минут л тэвчиж чадвал та тамхинаас гарч, гэрэлт ирээдүйд хөл тавихад бэлэн болно.

Эх сурвалж:“Адра Монгол” олон улсын байгууллагын “Тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол” төсөл

Э.Энхцэцэг

Leave a Reply