Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын худалдан авах ажиллагааны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагын 51 албан хаагч хамрагдаж, Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж, худалдан авах ажиллагааг төлөвлөх тайлагнах, үнэлгээний хороо байгуулах болон тендер шалгаруулалтын арга, тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулав.

Мөн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах, тендер шалгаруулалтын хувийн хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгох асуудлаар мэргэжил, арга зүйгээр хангаж, практикт тулгуурласан зөвлөмж, аргачлалыг оролцогчдод өгсөн.
Эх сурвалж: Хууль, Эрх зүйн хэлтэс