You are currently viewing Улаанбаатар хотын хэрэгжүүлэх 24 Мега төсөл “Улаанбаатар Метро”

Улаанбаатар хотын хэрэгжүүлэх 24 Мега төсөл “Улаанбаатар Метро”

“Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэн, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар ТЭЗҮ, төслийн төсвийг шинэчилэх ажил 85 хувьтай, Инженер-геологи болон бусад суурь судалгааны ажлын гүйцэтгэл 100 хувь хийгдээд байна. Мөн EPC гүйцэтгэгчийн тендерийн 1-р үе шатны ажлыг зохион байгуулсан, 2-р үе шатны материал бэлтгэж байна.

Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газар зүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байна. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүллээ. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэлсэн.

Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийх юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Шугам I: Толгойт – Амгалан чиглэл
Трассын урт: 19.4 км
Өртөө: 15
Өртөө хоорондын дундаж зай: 1.3 км
Хурд: 36.5 км/цаг
Хүчин чадал: 17,200 зорчигч/цаг

Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар мэдээ 

Leave a Reply