You are currently viewing “Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ 2025 оны 05 сарын 16-18-ны өдрүүдэд “Улаанбаатар зочид буудлын Их танхимд” зохион байгуулагдах гэж байна. Аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай аялахад дэмжих, аялах соёлыг төлөвшүүлэх, аяллын биржийн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой тус үзэсгэлэнгийн үеэр иргэд, аялагчид мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.Үзэсгэлэнд 21 аймаг, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч байгууллагууд болон олон улсын бизнесүүд оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу.

E-mail: Info@ubtourism.org Утас: 7000 9747, 9714 9747

Leave a Reply